동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

Орон нутгийн танилцуулга Гишүүн орон нутгийн мэдээ

[Ляонин муж] Ляонин мужийн Намын нарийн бичгийн дарга Хао Пэн Солонгос Улсад айлчиллаа.2024-04-30

Бичлэг оруулахAdmin

Файл


○ Ляонин мужийн Намын нарийн бичгийн дарга Хао Пэн 4 сарын 22-25-ны өдрүүдэд Солонгос Улсад айлчилж, Солонгос болон Ляонин мужийн хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замыг судлав.


○ Нарийн бичгийн дарга Хао айлчлалын үеэр Ерөнхий сайд Хан Дог Сү, Гадаад хэргийн сайд Чо Тэ Ёлд бараалхаж, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Худалдааны хэлэлцээрийн төв газрын дарга Жон Ин Гю, Кёнги мужийн захирагч Ким Дун Ён нартай албан уулзалт хийв. Түүнчлэн CJ, SK зэрэг томоохон компаниудад зочилж, “Солонгос-ШэньЯн”, Инчон-Далиэнь гатлага онгоцны аялал, Кёнги муж-Ляонин муж хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол зэрэг үйл ажиллагаанд оролцов.  


○ Намын нарийн бичгийн дарга Хао 4-р сарын 25-ны өдөр Ерөнхий сайд Хан Дог Сүтэй хийсэн уулзалтын үеэр, энэхүү айлчлалаар дамжуулан Солонгос Улстай явуулж буй харилцаагаа бэхжүүлж, Солонгос-Ляонин мужийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


1. БНСУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн мэдээ: 

https://overseas.mofa.go.kr/www/brd/m_4080/view.do?seq=374920

2. Ляонин мужийн Гадаад харилцааны албаны албан ёсны WeChat хаяг:

https://mp.weixin.qq.com/s/SomH1u0imlcfrcFQ-a24sQ

3. hani.co.kr: https://www.hani.co.kr/arti/politics/politics_general/1137826.html

4. The Kyunghyang Shinmun : https://m.khan.co.kr/local/Gyeonggi/article/202404251455001#c2b

5. nNews: https://m.news.nate.com/view/20240425n25133

6. Korean Economy : https://m.dnews.co.kr/m_home/view.jsp?idxno=202404251628368430884